Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдар нь 2024 оны байдлаар оношлогдсон нийт хорт хавдрын тохиолдлын тоогоор 5-р байранд, эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хорт хавдрын хувьд 2-р байранд эрэмбэлэгдэж байна.
Тухайн онд улсын хэмжээнд нийт 95,072 умайн хүзүүний эсийн шинжилгээ хийгдсэнээс 1,230 буюу 1.2% нь шаардлага хангаагүй байна. Энэ нь шинжилгээ авах арга, техник, мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.
Иймээс дээрх статистикт үндэслэн эрт илрүүлэлт, оношилгооны чанарыг сайжруулах, шаардлага хангаагүй шинжилгээний хувь хэмжээг бууруулахад чиглэсэн “Умайн хүзүүний эсийн эмгэг судлалын шинжилгээ авах чадамжийг сайжруулах” сургалтыг 2025 онд өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн.
Тус сургалтыг 2025 оны 9, 10-р саруудад Баянзүрх дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, сувилагч нарт зохион байгууллаа. Сургалтанд 43 ӨЭМТ хамрагдахаас 30 ӨЭМТ-ийн 69 эмч сувилагч амжилттай хамрагдлаа.






.png)
