Ажлын байрны стрессийн талаар сургалт зохион байгууллаа

A- A A+
Ажлын байрны стрессийн талаар сургалт зохион байгууллаа

Эмгэг судлалын үндэсний төвийн ажилтнуудын сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих зорилгоор “Ажлын байрны стресс ба урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт сургалтыг 2025 оны 11 сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтыг Аддиктологийн төвийн илтгэгч О.Баатаржав удирдан явуулсан юм.

Сургалтын үеэр:

  • Стрессийн үндсэн шинж тэмдэг
  • Үүсэх шалтгаан, ажил болон хувийн амьдралд үзүүлэх нөлөө
  • Ажлын байрны стрессийг бууруулах арга техникүүд зэрэг олон талын мэдээллийг хүргэлээ.

Мөн дарга, хамт олон, ажлын орчин, цалин урамшуулал, ажлын ачааллаас үүдэлтэй стрессийг хэрхэн таньж, даван туулах талаар бодит жишээ, практик зөвлөмж өгсөн юм.

Стрессээс урьдчилан сэргийлэх энгийн дадлууд:
    • Ярилцах, сэтгэл хуваалцах
    • Спортоор хичээллэх
    • Ажлаа төлөвлөх
    • Хоббигоор хичээллэх
    • Хамт олонтойгоо эерэг харилцаа бий болгох
гэсэн зөвлөгөөг онцлон хүргэлээ.

Сургалтын төгсгөлд илтгэгч “Сэтгэл тайван бол амьдрал тайван” хэмээн тэмдэглэж, их ачааллын үед өөрт тохирсон стресс тайлах арга барилыг эзэмшихийн чухлыг санууллаа.