ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД БНСУ-Д МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭВ

A- A A+
ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД БНСУ-Д МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭВ

Эмгэг судлалын үндэсний төв нь Бүгд Найрамдах Солонгос Улсын тэргүүлэх эрүүл мэндийн байгууллагуудын нэг болох Хьюндай группийн харьяа Ульсан Их Сургуулийн Эмнэлэгтэй байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор мэргэжил дээшлүүлэх сургалтыг амжилттай хэрэгжүүллээ.
Тус хамтын ажиллагааны хүрээнд Эмгэг судлалын үндэсний төвийн анатомийн эмгэг судлаач эмч Н.Батдорж, лабораторын техникч Э.Наранчимэг нар Ульсан Их Сургуулийн Эмнэлэгт 2 сарын хугацаатай, онол, практик хосолсон мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж, амжилттай дүүргэн төгслөө.

Сургалтыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, манай улсын эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Ульсан хотын захирагч Ким Ду-гём,Ульсан Их Сургуулийн Эмнэлгийн захирал Пак Жун Ха, Олон улсын эрүүл мэндийн төвийн эрхлэгч И Жү Хи, Олон улсын эрүүл мэндийн төвийн ажилтан Б.Дөлгөөн нарт гүн талархал илэрхийлье.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулж, монгол эмч, мэргэжилтнүүдийг чадваржуулах үйлсэд харамгүй тусалж буй өгөөмөр сэтгэлд нь олон хүний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна.