Эмгэг судлалын үндэсний төв нь Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй “Эерэг энерги-Эвтэй хамт олон” 2 сарын хугацаатай ёс зүйн аяны хүрээнд байгууллагын ёс зүй, соёлд суурилсан зөв хандлагыг төлөвшүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Зөв үйлдэл” багийн зохион байгуулалтаар сургалт, лекцийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмгэг судлалын мэргэжлийн зөвлөлийн дарга, Эрүүл мэндийн яамны ерөнхий мэргэжилтэн, АШУҮИС-ийн Эмгэг судлал, шүүх эмнэлгийн тэнхимийн профессор, Анагаах ухааны доктор, профессор, Э.Баярмаа оролцож, “Байгууллагын соёл” сэдвийн хүрээнд байгууллагын үнэт зүйлс, ёс зүйд суурилсан зөв хандлага, ажлын байран дахь харилцаа, хамтын ажиллагааны ач холбогдол, тэдгээрийн байгууллагын тогтвортой хөгжилд үзүүлэх нөлөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл, бодит жишээг хуваалцлаа.
Тус сургалт нь ажилтнуудын байгууллагын соёлын талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, ёс зүйтэй, хариуцлагатай, хамтач ажлын орчныг бүрдүүлэхэд чиглэсэн, мэдлэг мэдээлэл олгосон үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.
Өөрийн арвин мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцсан профессор Э.Баярмаад Эмгэг судлалын үндэсний төвийн хамт олны зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье.





.png)
