ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВӨӨС 2 ЭС СУДЛААЧ ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ТӨГСЛӨӨ

A- A A+
ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВӨӨС 2 ЭС СУДЛААЧ ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ТӨГСЛӨӨ

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2025 оны 12 дугаар сарын 17–19-ний өдрүүдэд зохион байгуулсан “ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ-59”-д Эмгэг судлалын үндэсний төвийн эс судлаач Ж.Нэргүй, О.Цолмон нар амжилттай хамрагдлаа.

Тус сургалтыг амжилттай төгссөнөөр төгсөлтийн дараах сургалтад хичээл заах эрхтэй эмнэлзүйн сургагч багш болж, салбарын хүний нөөцийг чадавхжуулах, мэдлэг туршлагаа түгээн дэлгэрүүлэх боломж бүрдлээ.

Сургалтад хамрагдаж, мэргэжлийн ур чадвараа ахиулсан эс судлаач нартаа цаашдын ажил, сургалтын үйлсэд нь амжилт хүсье.