Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Орон нутгийн хөгжлийн бодлого, судлалын төв” НҮТББ-тай хамтран хэрэгжүүлж буй “Эрэгтэйчүүдийн жендэрийн эрх тэгш байдал” судалгааны урьдчилсан тайланг танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулагдлаа.
Тус хэлэлцүүлгийн зорилго нь эрэгтэйчүүдийн жендэрийн эрх тэгш байдлын хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, хүний эрхэд суурилсан бодлого, хууль тогтоомж, арга хэмжээний чанар, хүртээмж, үр нөлөөг үнэлэх, цаашид сайжруулах санал, зөвлөмж боловсруулахад оролцогч талуудын оролцоог хангахад чиглэв.
Судалгааны хүрээнд эрэгтэйчүүдийн жендэрийн ялгаатай байдал, тэгш бус байдалд нөлөөлж буй нийгэм, эдийн засаг, соёлын хүчин зүйлсийг тодорхойлж, сүүлийн 3–5 жилийн хугацаанд хийгдсэн суурь судалгаа, тайлан, статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн талаар танилцуулсан. Түүнчлэн эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, гэр бүл дэх оролцоо, жендэрийн хэвшмэл ойлголттой холбоотой тулгамдаж буй асуудлуудыг хөндөн хэлэлцэв.
Хэлэлцүүлэгт оролцсон төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд эрэгтэйчүүдэд чиглэсэн бодлого, хөтөлбөрүүдийг салбар дундын уялдаатайгаар хэрэгжүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвлөлт, хэрэгжилтэд илүү тодорхой тусгах шаардлагатай талаар санал солилцлоо.




.png)
