Эмгэг судлалын үндэсний төвийн ажилтнууд “Тамхи ба түүний хор нөлөө” сэдэвт сургалтад хамрагдлаа

A- A A+
Эмгэг судлалын үндэсний төвийн ажилтнууд “Тамхи ба түүний хор нөлөө” сэдэвт сургалтад хамрагдлаа

Эмгэг судлалын үндэсний төвийн ажилтнуудад зориулсан “Тамхи ба түүний хор нөлөө” сэдэвт сургалт 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтыг Аддиктологийн төвийн илтгэгч О.Баатаржав удирдан явуулсан юм.

Сургалтын үеэр тамхины найрлагад агуулагддаг никотин болон бусад хорт бодисууд хүний бие махбод, сэтгэц болон зан үйлд хэрхэн нөлөөлдөг, мөн тамхидалт болон дам тамхидалтын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг үр дагавар-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Түүнчлэн тамхинаас үүдэлтэй өвчлөл, хорт хавдрын эрсдэл, тамхинаас гарах арга зам, дадал зуршлаа өөрчлөхөд анхаарах зөвлөмжүүдийг танилцуулсан нь сургалтын агуулгыг улам баяжуулсан юм.

Сургалтад хамрагдсан ажилтнууд тамхидалтаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд энэхүү мэдлэг чухал ач холбогдолтой болохыг онцолж, цаашид бодит амьдралд хэрэгжүүлэх ач холбогдолтой байгааг тэмдэглэв.