ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ ИЛ ТОД БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭГЭЭР 91% ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮНЭЛЭГДЛЭЭ

A- A A+
ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ ИЛ ТОД БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭГЭЭР 91% ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮНЭЛЭГДЛЭЭ

 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны харья Цахим үйлчилгээний зохицуулалтын газраас төрийн байгууллагуудын “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай” хуулийн хэрэгжилтэд улирал тутам хяналт-шинжилгээ үнэлгээ хийдэг.

 Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд нийслэл болон орон нутгийн 600 гаруй төрийн байгууллага холбогдох тайлан мэдээгээ илгээж үнэлгээнд хамрагдсанаас Эмгэг судлалын үндэсний төвийн 2025 оны IV дүгээр улирлын тайлан мэдээ 91%-ийн гүйцэтгэлтэй үнэлэгдлээ.

 Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор мэдээлэл хариуцагчийн чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, хүний нөөц, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, үзүүлж байгаа үйлчилгээ болон хуулиар хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээллийг ил тод, нээлттэй байлгана” гэж заасан байдаг.

Энэ хүрээнд Эмгэг судлалын үндэсний төв байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги зохион байгуулалт, хүний нөөц, худалдан авах ажиллагаа, төсөв санхүү түүний зарцуулалт, үзүүлж байгаа үйлчилгээний талаарх 50 гаруй төрлийн мэдээ мэдээллийг shilen.gov.mn сайтад мэдээлж, иргэд олон нийтэд нээлттэй ил тод байршуулан, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.