“ӨСВӨР ҮЕИЙН ЖИРЭМСЛЭЛТ БА ҮР ХӨНДӨЛТ, ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО

A- A A+
“ӨСВӨР ҮЕИЙН ЖИРЭМСЛЭЛТ БА ҮР ХӨНДӨЛТ, ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО

Эрүүл мэндийн яамны санаачилгаар зохион байгуулагдсан “Өсвөр үеийн жирэмслэлт ба үр хөндөлт, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам” сэдэвт салбар дундын хэлэлцүүлэгт Эмгэг судлалын үндэсний төвөөс төлөөлөн ССЭШГХА-ы дарга Т.Тунгалагтамир, ССЭШГХА-ы мэргэжилтэн А.Дэлгэрмаа, анатомийн эмгэг судлаач эмч С.Мөнгөнцэцэг нар оролцлоо.

Хэлэлцүүлэгт хууль эрх зүй, боловсрол, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн салбарын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоодын төлөөлөл оролцож, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

Судалгаагаар өсвөр үеийнхний эрт гэрлэлт, боловсролын түвшин доогуур байх, асран хамгаалагчийн анхаарал халамж дутмаг, эрүүл мэндийн боловсролын хүртээмж бага, амьдралын нөхцөл тааруу байх нь жирэмслэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

 2023 оны байдлаар дэлхийд өсвөр үеийн 1000 охидод ногдох төрөлтийн түвшин 41.3 байна. Монгол Улсад 15–19 насны охидын төрөлтийн түвшин 1000 охидод 18.1, үүнээс аймгийн дундаж 16.5, Улаанбаатар хотод 20.2 байна. Мөн 2023 онд 20-иос доош насны 609 эмэгтэй үр хөндүүлжээ.

Нийгмийн түүвэр судалгаагаар 15–19 насны охидын төрөлтийн түвшин 2015 онд 37.2 байсан бол 2023 онд 17.9 болж, жил бүр тогтвортой буурч байгаа эерэг үзүүлэлт гарч байна.