“ЭМНЭЛЗҮЙ, ЭМГЭГ СУДЛАЛЫН ОНОШ ТҮҮНИЙ ХЭЛБЭРЖИЛТ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ЭМНЭЛЗҮЙ, ЭМГЭГ СУДЛАЛЫН ОНОШ ТҮҮНИЙ ХЭЛБЭРЖИЛТ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

                 Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүсэлтээр анхан ба лавлагаа шатлалын эмнэлэгт ажиллаж буй эмнэлзүйн эмч нарт онош тавилттай холбоотой хууль эрхзүйн орчин, оношны хэлбэржилт ба ӨОУА-10-ын дагуу кодлох талаар мэдлэг олгох, “Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний түгээмэл үйлдэл MNS 7015:2023” стандартын дагуу ЭСҮТ-ийн Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны Б.Гомбын нэрэмжит Хүүхдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, ахлах зэргийн анатомийн эмгэг судлаач эмч Л.Басхүү “Эмнэлзүй, эмгэг судлалыэ онош түүний хэлбэржилт” сэдэвт  сургалтыг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр танхимын хэлбэрээр зохион байгуулагдаж нийт 33 эмч, мэргэжилтэн оролцлоо.