Эмгэг судлалын тусламж үйлчилгээг сайжруулах зорилтын хүрээнд төвийн Насанд хүрэгсдийн эмгэг судлалын тасаг болон Хүүхдийн эмгэг судлалын тасгийн нийт эмч нарт 2026.02.27-ны өдөр “Элэгний донорын яаралтай хөлдөөж зүссэн дээжид онош дүгнэлт өгөх нь” сэдэвт тохиолдол танилцуулга зохион байгуулагдлаа.
Сургалтыг Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны дарга, анатомийн эмгэг судлаач эмч П. Ганцэцэг удирдан зохион байгууллаа.
Яаралтай хөлдөөж зүссэн шинжилгээ нь эдийн сорьцыг хурдан хугацаанд хөлдөөн зүсэж, микроскопоор шинжилж, оношлох арга бөгөөд ихэвчлэн хавдрын мэс заслын үед ашиглагддаг. Шуурхай онош тавих нь мэс заслын явц дахь өвчтөний эмчилгээний менежментийг чиглүүлэхэд чухал ач холбогдолтой ба өвчний тархалтыг тодорхойлох, мэс заслын ирмэгийг үнэлэх, хавдрын үсэрхийлэл байгаа эсэхийг тогтоох, хавдрын эдийн төрлийг тодорхойлох. Зөв, оновчтой онош, тавиланг тогтоох болон судалгааны зорилгоор хийгддэг шинжилгээ юм.
ЭМГЭГ СУДЛАЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА



.png)
