“ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН ДИЖИТАЛ ПАТОЛОГИ БА ХӨХНИЙ ЭМГЭГ СУДЛАЛЫН ОНОШИЛГОО” сургалтад урьж байна

A- A A+
“ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН ДИЖИТАЛ ПАТОЛОГИ БА ХӨХНИЙ ЭМГЭГ СУДЛАЛЫН ОНОШИЛГОО” сургалтад урьж байна

Эмгэг судлалын салбарт хиймэл оюунд суурилсан дижитал технологийн хэрэглээг нэвтрүүлэх, хөхний эмгэг судлалын оношилгооны орчин үеийн аргачлал, дэвшилтэт технологи, судалгааны чиг хандлагыг танилцуулах, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН ДИЖИТАЛ ПАТОЛОГИ БА ХӨХНИЙ ЭМГЭГ СУДЛАЛЫН ОНОШИЛГОО” сургалтыг зохион байгуулах гэж байна.

Хугацаа: 2026 оны 03 дугаар сарын 17–18-ны өдрүүдэд

Байршил: White event hall (Grand Plaza зүүн талд “ЭРХИ” төв, 10 давхар)

Зохион байгуулагч: Эмгэг Судлалын Үндэсний Төв

Тус сургалтаар эмгэг судлалын шинжилгээний орчин үеийн арга зүй, хиймэл оюунд суурилсан оношилгооны шийдэл, хөхний эмгэг судлалын ангилал, молекул түвшний оношилгоо, судалгааны шинэ чиг хандлагын талаар хэлэлцэж, олон улсын туршлага солилцоно.