“Эмнэлзүй, эмгэг судлалын онош түүний хэлбэржилт” сургалт зохион байгууллаа

A- A A+
“Эмнэлзүй, эмгэг судлалын онош түүний хэлбэржилт” сургалт зохион байгууллаа

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүсэлтийн дагуу анхан болон лавлагаа шатлалын эмнэлгүүдэд ажиллаж буй эмнэлзүйн эмч нарт онош тавилттай холбоотой хууль эрх зүйн орчин, оношны хэлбэржилт, ӨОУА-10 ангиллын дагуу өвчний оношийг кодлох талаар мэдлэг олгох зорилготой сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг “Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний түгээмэл үйлдэл MNS 7015:2023” стандартын хүрээнд Эмгэг судлалын үндэсний төвийн Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны Гомбын нэрэмжит Хүүхдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, ахлах зэргийн анатомийн эмгэг судлаач эмч Л.Басхүү “Эмнэлзүй, эмгэг судлалын онош түүний хэлбэржилт” сэдвээр 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр танхимын хэлбэрээр зохион байгуулж, сургалт удирдан явууллаа.

Тус сургалтад Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн нийт 24 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдан оролцож, сургалтын хүрээнд тухайн чиглэлийн мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэхийн зэрэгцээ эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн мэдээлэл, туршлага солилцлоо.