Хиймэл оюунд суурилсан дижитал патологи ба хөхний эмгэг судлалын оношилгоо сэдэвт 2 өдрийн сургалт 2026 оны 3 дугаар сарын 17–18-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус сургалтад орон нутаг, нийслэл, дүүрэг, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн нийт 65 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдан оролцлоо.
Сургалтыг олон улсын нэр хүндтэй илтгэгчид болох
Профессор, доктор Томас Шрадер (Герман улс, Бранденбургийн Техникийн Их Сургууль, Шарите их сургуулийн эмнэлэг)
Профессор, доктор Жэйн Брок (MBBS, PhD) (АНУ,Бригам эмэгтэйчүүдийн эмнэлэг, Харвардын Анагаах Ухааны Сургуулийн дэд профессор)
нар удирдан явуулж, өөрсдийн судалгаа, туршлага, практик кейсүүдийг хуваалцлаа.
Сургалтаар орчин үеийн дижитал технологи, хиймэл оюуны хэрэглээг эмгэг судлалын оношилгоонд нэвтрүүлэх боломж, хөхний эмгэгийн оношилгооны шинэ чиг хандлага, практик кейсүүдийг танилцуулж, оролцогчид мэдлэг, туршлагаа өргөжүүллээ.
Мөн оролцогчид харилцан туршлага солилцож, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн үр өгөөжтэй сургалт боллоо.
Сургалтад оролцсон нийт эмч, мэргэжилтнүүд, илтгэгчдэд гүн талархал илэрхийлье.
Доор линкээр 2 дахь өдрийн зургуудыг татаж авна уу.
https://www.flickr.com/gp/204360755@N03/BJUUUsqU0Dk



.png)
