Дүүрэг, орон нутгийн эсийн эмгэг судлаач эмч, эс судлаач нарт зориулсан богино хугацааны давтан сургалт амжилттай болж өнгөрлөө.

A- A A+
Дүүрэг, орон нутгийн эсийн эмгэг судлаач эмч, эс судлаач нарт зориулсан богино хугацааны давтан сургалт амжилттай болж өнгөрлөө.

Эмгэг судлалын үндэсний төв нь мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллах чиг үүргийн хүрээнд жил бүр эсийн эмгэг судлалын шинжилгээний чанарын гадаад хяналтыг зохион байгуулдаг.

2025 онд умайн хүзүүний эс судлалын шинжилгээний чанарын гадаад хяналтад төв эмнэлгүүд, БОЭТ, АНЭ болон ДЭМТ-ийн нийт 25 байгууллагын эсийн эмгэг судлаач эмч, эс судлаач нар хамрагдсан.

Үүнтэй уялдуулан чанарын гадаад хяналтын тайлан, дүн мэдээг танилцуулах, гадаад хяналтад ирүүлсэн шинжилгээний бэлдмэлүүдийг хамтран давтан үнэлэх, мөн эсийн шинжилгээний тохиолдлууд дээр ажиллах сургалт, хэлэлцүүлгийг 2026 оны 3 дугаар сарын 19,20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтанд БОЭТ, АНЭ, ДЭМТ-үүдийн нийт 12 эсийн эмгэг судлаач эмч, эс судлаач нар хамрагдаж, сургалт, дадлага ажил хийхээс гадна цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо солилцсон үр дүнтэй сургалт боллоо.