Германы Бранденбургын Их Сургуулийн профессор, доктор Thomas Schrader, Эмгэг Судлалын Үндэсний Төвд ажиллалаа
Германы Ахмад мэргэжилтний байгууллага болох Senior Experten Service (SES)-ийн шугамаар профессор, доктор Thomas Schrader 2026 оны 03 дугаар сарын 03-наас 03 дугаар сарын 27-ны хооронд Эмгэг Судлалын Үндэсний Төв-д ажиллаж, нэг сарын хугацаанд амжилттай хамтран ажиллалаа.
Тэрээр дижитал эмгэг судлалын үндэс, бүхэл шилний дүрс (WSI)-ийн боловсруулалт, зурагт анализын аргачлал, QuPath программ ашиглан тоон үнэлгээ хийх, хиймэл оюун ухааны суурь ойлголт ба эмгэг судлал дахь хэрэглээ, оношилгооны процессын дижиталчлал зэрэг нийт 9 сэдвээр онол, практик хосолсон сургалтуудыг амжилттай зохион байгууллаа.
Мөн сургалтын үр дүнд QuPath хиймэл оюун ухаанд суурилсан платформыг нэвтрүүлж, Fluorescence in situ hybridization (FISH) шинжилгээг тоон аргаар үнэлэх, сигнал тоолох боломжийг бүрдүүллээ.
Мөн тэрээр бүхэл шилний дижитал зургуудыг төвлөрсөн байдлаар хадгалах, удирдах, хамтран ашиглах боломжийг бүрдүүлэх OMERO нээлттэй эхийн платформын концепцийг боловсруулж, туршилтын орчинд амжилттай нэвтрүүлэн ажиллууллаа.
Эдгээр сургалтын хүрээнд эмч, мэргэжилтнүүдийн орчин үеийн дижитал эмгэг судлал болон хиймэл оюун ухааны хэрэглээний талаарх мэдлэг, ур чадварыг гүнзгийрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм.
Өөрийн үнэт цаг хугацаа, арвин мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцсан профессор, доктор Thomas Schrader-т Эмгэг Судлалын Үндэсний Төв-ийн хамт олны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгаа болон мэргэжлийн ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.



.jpg)




.png)
