ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ШАГНАЛААР ШАГНАГДЛАА

A- A A+
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ШАГНАЛААР ШАГНАГДЛАА

Монгол Улсын Засгийн Газар, Эрүүл Мэндийн Яамнаас хүн ардын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж эмгэг судлалын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд шагнал гардууллаа.

 “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Эмгэг судлалын үндэсний төвийн Эс судлалын эрт илрүүлгийн албаны эс судлаач Ж.Нэргүй, Эрүүл Мэндийн Яамны “Жуух бичиг”-ээр Хүүхдийн эмгэг судлалын тасгийн анатомийн эмгэг судлаач эмч С.Мөнгөнцэцэг нар шагнагдлаа

Шагнал авсан анатомийн эмгэг судлаач эмч, эс судлаач нартаа дахин баяр хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсье!

 

Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба