Эмгэг судлалын үндэсний төв нь мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллах чиг үүргийн хүрээнд Дүүргүүдийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Умайн хүзүүний эсийн эмгэг судлалын шинжилгээ авах чадамжийг сайжруулах” сургалтыг зохион байгуулж байгаа билээ. Уг сургалтын зорилго нь эрт илрүүлэлт, оношилгооны чанарыг сайжруулах, шаардлага хангаагүй шинжилгээний хувь хэмжээг бууруулахад чиглэж байна.
2025 онд улсын хэмжээнд нийт 101913 умайн хүзүүний эсийн шинжилгээ хийгдсэнээс 1635 буюу 1.6% нь шаардлага хангаагүй байна. Энэ нь шинжилгээ авах арга, техник, мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.
2026 онд Сүхбаатар дүүргийн 20 Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, сувилагч нарт зохион байгуулахаар төлөвлөгдсөн бөгөөд 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 3 бүс болгон хуваарилан нийт 31 эмч, сувилагч нарыг хамруулж амжилттай зохион байгуулагдаж дууслаа.





.png)
