“Эрүүл мэндийн салбар дахь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах” сургалтыг Авлигатай тэмцэх газраас зохион байгууллаа.

A- A A+
“Эрүүл мэндийн салбар дахь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах” сургалтыг Авлигатай тэмцэх газраас зохион байгууллаа.

2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 15:00 цагт зохион байгуулагдсан тус сургалтаар авлигын хор хөнөөл, түгээмэл хэлбэрүүд, түүний нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө, түүнээс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэв.

Мөн сургалтын үеэр авлигын эсрэг хууль тогтоомж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зохицуулалт, байгууллага болон хувь хүний түвшинд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, бодит жишээ, кейсүүдэд тулгуурлан оролцогчдын ойлголтыг нэмэгдүүллээ.

Энэхүү сургалт нь ажилтнуудын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, байгууллагын ил тод байдал, хариуцлагыг бэхжүүлэх, авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой боллоо.