“Эмнэлзүй, эмгэг судлалын онош түүний хэлбэржилт” сургалт зохион байгууллаа

A- A A+
“Эмнэлзүй, эмгэг судлалын онош түүний хэлбэржилт” сургалт зохион байгууллаа

Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүсэлтээр анхан болон лавлагаа шатлалын эмнэлгүүдэд ажиллаж буй эмнэлзүйн эмч нарт онош тавилттай холбоотой хууль, эрх зүйн орчин, оношны хэлбэржилт, ӨОУА-10-ын дагуу кодлох мэдлэгийг дээшлүүлэх зорилготой сургалтыг 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр танхимын хэлбэрээр зохион байгууллаа.

Сургалтыг ЭСҮТ-ийн Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны Гомбын нэрэмжит хүүхдийн эмгэг судлалын тасгийн анатомийн эмгэг судлаач эмч Б.Энхчулуун “Эмнэлзүй, эмгэг судлалын онош, түүний хэлбэржилт” сэдвээр удирдан явуулж, “Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний түгээмэл үйлдэл MNS 7015:2023” стандартын хүрээнд мэдээлэл өглөө.

Тус сургалтад Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн нийт 41 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэхийн зэрэгцээ өдөр тутмын эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн туршлага, мэдээлэл солилцсон үр дүнтэй боллоо.