Эмгэг Судлалын Үндэсний Төв нь Олон улсын сувилагчдын баярыг тохиолдуулан эд, эсийн лабораторийн техникч, технологич нарын мэдлэг, ур чадвар, хандлагыг дээшлүүлэх, шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэх зорилгоор “Эмгэг судлал ба лабораторийн шинжлэх ухаан-2026” онол-практикийн бага хурал болон ажлын байрны мэргэшүүлэх сургалтыг 2026 оны 05 сарын 12–13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тус арга хэмжээний хүрээнд:
- Эмгэг судлал болон лабораторийн шинжлэх ухааны сүүлийн үеийн дэвшилтэт технологи, судалгааны үр дүнг танилцуулах
- Мэргэжлийн туршлага солилцох
- Ажлын байрны ур чадварыг нэмэгдүүлэх сургалтууд зохион байгуулах
зэрэг олон талт үйл ажиллагаа явагдана.
Энэхүү бага хурал нь салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдлэг мэдээлэл солилцох чухал ач холбогдолтой юм.
Хаана: Эмгэг судлалын үндэсний төв
Хэзээ: 2026 оны 05 дугаар сарын 12–13
Хурлын удирдамж болон эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах шаардлагыг энэхүү албан бичгийн хавсралтаар хүргүүлнэ.
Та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.



.png)
