Эмгэг Судлалын Үндэсний Төвөөс Олон улсын сувилагчдын баярыг тохиолдуулан эд, эсийн лабораторийн техникч, технологич нарын мэдлэг, ур чадвар, хандлагыг дээшлүүлэх, шинжлэх ухаан болон нотолгоонд суурилсан анагаах ухааны хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор “Эмгэг судлал ба лабораторийн шинжлэх ухаан-2026” онол-практикийн бага хурлыг зохион байгуулах гэж байна.
Иймд тус хурлын илтгэлийг 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авна.
Хаана: SKY PLAZA /Японы Элчин сайдын яамны зүүн урд/
Хэзээ: 2026 оны 05 дугаар сарын 12–13-ны өдрүүдэд
Хурлын удирдамж болон эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах шаардлагыг албан бичгийн хавсралтаар хүргүүлж байна.
Та бүхэн идэвхтэй оролцоно уу.




.png)
