Эмгэг судлалын үндэсний төвийн нийт ажилтнуудад “Ёс зүй ба хандлага” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

A- A A+
Эмгэг судлалын үндэсний төвийн нийт ажилтнуудад “Ёс зүй ба хандлага” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтыг Монгол Улсын Ардын багш, Боловсролын ухааны доктор, профессор А.Гүрбадам удирдан явуулж, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа, хандлага, мэргэжлийн хариуцлага, байгууллагын соёлын талаар үнэ цэнтэй мэдлэг, зөвлөгөөг хүргэлээ.

Сургалтын үеэр ажилтнууд ёс зүйтэй, хариуцлагатай, эерэг хандлагатай ажиллахын ач холбогдлыг илүү гүнзгий ойлгож, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх бодит санаа, арга барилыг эзэмшсэн үр дүнтэй боллоо.

Цаашид байгууллагын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, ажилтнуудын харилцаа, хандлагыг сайжруулах чиглэлээр ижил төрлийн сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.