Лабораторийн ажилтнуудын ажлын байран дээрх төлөвлөгөөт сургалт зохион байгуулагдлаа

A- A A+
Лабораторийн ажилтнуудын ажлын байран дээрх төлөвлөгөөт сургалт зохион байгуулагдлаа

Лабораторийн технологич, техникч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, шавилан сургах, туршлага солилцох сургалтын төлөвлөгөөний дагуу  2026 оны 4-р сарын 19-ний өдөр танхимийн сургалтыг лабораторийн ажилтнуудын дунд зохион байгууллаа.

Уг сургалтаар эдийн парафин блокт хийгдэх байран туяаралт эрлийзжүүлэг шинжилгээний тухай, хяналтын эд бэлтгэх, үнэлгээний аргачлал сэдвээр явагдлаа. Шинжилгээний аргачлалын сургалтыг явуулсанаар лабораторийн ажилтнууд гардан гүйцэтгэх ажилбарыг чанартай үр дүнтэй гүйцэтгэх ур чадвар, оношилгооны аргачлалын тухайд мэдлэг олох, орлон ажиллах боломжтой болгох зорилготой юм.

Тус шинжилгээний аргачлалыг эмгэг судлалын лавлагаа лабораторид нэвтрүүлэн нутагшуулах үйл ажиллагааг эхлэн удаагүй байгаа бөгөөд цаашид шинжилгээний аргачлалыг лабораторийн үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлэх, тогтвортой гүйцэтгэх, сайжруулах шаардлага тулгарч байгаатай уялдуулсан үе шаттай сургалтуудын нэг боллоо.