Эмгэг судлалын үндэсний төвд Японы Токушима их сургуулийн доктор, профессорууд хүрэлцэн ирж, мэргэжлийн сургалт зохион байгуулж байна.

A- A A+
Эмгэг судлалын үндэсний төвд Японы Токушима их сургуулийн доктор, профессорууд хүрэлцэн ирж, мэргэжлийн сургалт зохион байгуулж байна.

SATREPS төслийн хүрээнд “The Project for Research and Development for the Control of HDV Infection” сэдэвт сургалтыг Tokushima University-ийн эрдэмтэн судлаач Mayuko Ichimura-Shimizu, Ph.D. болон Shao Wenhua assistant professor нар удирдан явуулж байгаа бөгөөд тэд элэгний вирусийг иммуногистохимийн аргаар будах арга техник, лабораторийн практик туршлагын талаар мэдлэг, ур чадвараа хуваалцлаа.

Мөн сургалтын үеэр элэгний вирусийн халдвартай холбоотой 130 гаруй гистологийн слайдыг хамтран ажиглаж, эдийн морфологийн өөрчлөлтийг тодорхойлох дадлага ажил хийгдсэн нь практик мэдлэгийг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.

Энэхүү 2 өдрийн сургалт нь Эмгэг судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, судалгааны ажлын чанарыг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.