2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Эмгэг судлалын үндэсний төвд “Basic Life Support” буюу амилуулах суурь тусламжийн дадлага хичээлийг Д.Мөнхзул, Б.Жавхлан, Ж.Цацралт-Од эмч нар амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтад амь тэнссэн үед анхны тусламжийг зөв, шуурхай үзүүлэх онолын мэдлэгээ бататгаж, практик ур чадвараа дээшлүүлэв. Дадлага хичээлийн хүрээнд зүрхний үйл ажиллагаа зогссон үед хийх цээж шахалт (CPR), хиймэл амьсгал өгөх аргачлал, автомат дефибриллятор (AED) ашиглах үндсэн зарчмуудыг бодит нөхцөлд ойр орчинд туршин ажиллалаа.
Энэхүү сургалтын зорилго нь осол, гэмтэл, гэнэтийн өвчлөлийн үед иргэдийн амь насыг аврах анхан шатны тусламжийг цаг алдалгүй үзүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд оршиж байна.
Цаашид ийм төрлийн сургалтыг тогтмол зохион байгуулснаар оролцогчдын мэдлэг, ур чадвар нэмэгдэж, нийгмийн эрүүл мэндэд чухал хувь нэмэр оруулах юм.
















.png)
