Гавьяат ажилтнаа хүлээн авлаа

A- A A+
Гавьяат ажилтнаа хүлээн авлаа

Эмгэг судлалын үндэсний төвийн хамт олон АУ-ны доктор, профессор Готовын Уянга-г “Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цолоор шагнагдсанд нь баяр хүргэж, хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.

Тэрээр эмгэг судлалын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон жилийн турш үр бүтээлтэй ажилласан бөгөөд салбарын хамт олныхоо дунд нэр хүндтэй, туршлагатай мэргэжилтэн юм.

Хамт олон нь түүний уйгагүй хөдөлмөр, мэдлэг чадварыг өндрөөр үнэлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн, чин сэтгэлийн талархал илэрхийллээ.