Эмгэг Судлалын Үндэсний Төвөөс уламжлал болгон зохион байгуулдаг “ЭМГЭГ СУДЛАЛ БА ЛАБОРАТОРИЙН ШИНЖЛЭХ УХААН-2026” эрдэм шинжилгээний бага хурал 2026 оны 05 сарын 12-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. “ЭМГЭГ СУДЛАЛ БА ЛАБОРАТОРИЙН ШИНЖЛЭХ УХААН-2026” эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн нийт бүтээлүүдээс шилдэг 6 илтгэлийг аман илтгэлээр, хэлэлцүүлж эхний 3 байрыг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.
Судалгааны өгүүлэл төрлийн шагналт байранд:
- “ТЭРГҮҮН” байранд судлаач Г.Ариун-Үйлс, Т.Тунгалагтамир, Г.Алтаншагай, Г.Гантуяа, Б.Оюун-Эрдэнэ, Э.Наранчимэг, П.Ганцэцэг нарын “ФОРМАЛИНЫ ТӨРӨЛ БОЛОН БЭХЖҮҮЛЭЛТИЙН ХУГАЦААНЫ БАЙРАН ТУЯАРАЛТ ЭРЛИЙЗЖҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭНИЙ ҮР ДҮНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ” сэдэвт судалгааны бүтээл
- “ДЭД” байранд судлаач М.Энгүүн, М.Түмэнжаргал, О.Энхээ нарын “ХОРТ ХАВДРЫН ЭДЭД PD-L1 УУРГИЙН НИЙЛЭГЖЛИЙГ СУДАЛСАН ДҮН” сэдэвт судалгааны бүтээл
- “ГУТГААР” байранд судлаач Б.Оюун-Эрдэнэ, Т.Тунгалагтамир, Э.Наранчимэг нарын “ЭД ЭСИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БЭХЖҮҮЛЭЛТЭНД 10%-ИЙН СААРМАГЖУУЛСАН БУФЕРТ ФОРМАЛИН БОЛОН ЭНГИЙН ФОРМАЛИНЫ ҮР ДҮНГ ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ДҮН” сэдэвт судалгааны бүтээлүүд тус тус шалгарлаа.
“ЭМГЭГ СУДЛАЛ БА ЛАБОРАТОРИЙН ШИНЖЛЭХ УХААН-2026” эрдэм шинжилгээний хуралд бүтээлээ ирүүлсэн эрдэмтэн судлаач, лабораторийн техникч, технологич та бүхэнд талархал илэрхийлье.
Сургалт Судалгаа, Эрдэм Шинжилгээ, Гадаад Харилцааны Алба










.png)
