“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХАВРЫН ТАРИАЛАЛТАД ОРОЛЦЛОО

A- A A+
“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ  ХАВРЫН ТАРИАЛАЛТАД ОРОЛЦЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн №58 дугаар зарлигийн дагуу хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Эрүүл мэндийн салбарын хамт олон нэгдэж, 2026 оны хаврын тариалалтын үйл ажиллагаанд Эмгэг судлалын үндэсний төвийн хамт олон идэвхтэй оролцлоо.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хаврын тариалалтын үйл ажиллагааг 2026 оны 05 дугаар сарын 24-ний өдөр  Баянзүрх дүүргийн “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн”-ийн төслийн талбайд мод тарьж, усалгаа арчилгаа хийлээ.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, агаарын бохирдлыг бууруулах, экологийн тэнцвэрийг хадгалах, иргэдийн эрүү, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдол үндэсний хэмжээний санаачилга юм.

Тус үйл ажиллагаанд оролцогчдод заавар зөвлөмж өгч, дэмжлэг үзүүлэн ажилласан цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олонд талархал илэрхийлье.