“ЛЕЙШМАНИОЗЫН СУДАЛГАА БА ВАКЦИНЫ ИННОВАЦЫН ШИНЭ ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
“ЛЕЙШМАНИОЗЫН СУДАЛГАА БА ВАКЦИНЫ ИННОВАЦЫН ШИНЭ ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс санаачлан зохион байгуулсан “Лейшманиозын судалгаа ба вакцины инновацын шинжлэх ухааны шинэ чиг хандлага” сэдэвт олон улсын сургалт 2026 оны 6 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Эмгэг Судлалын Үндэсний Төвд амжилттай болж өнгөрлөө.

Сургалтад АНУ, Япон, Бутан улсын эрдэмтэн, судлаачид болон Монгол Улсын эрүүл мэнд, мал эмнэлэг, зоонозын өвчин, паразит судлалын чиглэлээр ажилладаг эмч, мэргэжилтнүүд оролцов. Хөтөлбөрийн хүрээнд халдварт өвчний оношилгооны шинэ технологи, лейшманиозын вакцин хөгжүүлэлтийн сүүлийн үеийн ололт амжилт, халуун орны анзаарагддаггүй өвчний судалгаа, олон улсын хамтын ажиллагааны туршлагын талаар илтгэлүүд хэлэлцэгдлээ.

Мөн Монгол Улсад бүртгэгдсэн лейшманиоз өвчний тохиолдлын оношилгоо, эмчилгээний үр дүн, Монгол орны мэрэгч амьтдын дунд Leishmania халдварыг судалсан үр дүн, зоонозын өвчний дамжуулагчийн тандалт судалгаа зэрэг үндэсний хэмжээний судалгааны ажлуудыг танилцуулж, мэргэжилтнүүд туршлага солилцлоо.
Тус сургалт нь лейшманиоз болон бусад паразитын гаралтай зооноз өвчний судалгаа, оношилгоо, хяналт, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.