Эмгэг Судлалын Үндэсний Төвөөс 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Renal Pathology: Theory and Practice” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг АНУ-ын The Ohio State University Wexner Medical Center-ийн Бөөр болон шилжүүлэн суулгах эмгэг судлалын лабораторийн захирал, профессор Anjali A. Satoskar удирдан явуулж, эмгэг судлал, нефрологи болон лабораторийн чиглэлээр ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд оролцов.
Энэхүү сургалтаар бөөрний эдийн эмгэг судлалын оношлогооны онол, практик хэрэглээ, бөөрний биопсийн сорьцын үнэлгээ, оношилгооны орчин үеийн арга барил, дэвшилтэт техник технологи болон олон улсын сайн туршлагын талаар мэдлэг олгож, оролцогчид харилцан туршлага солилцлоо.
Сургалтын хүрээнд бөөрний эмгэг судлалын нарийн төвөгтэй тохиолдлуудыг хэлэлцэж, оношлогооны чанар, үр дүнг сайжруулахад чиглэсэн мэргэжлийн хэлэлцүүлэг өрнүүлсэн нь онцлог байв.
Эмгэг Судлалын Үндэсний Төв нь цаашид эмгэг судлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг тогтмол зохион байгуулсаар байх болно.






.png)
