“Эмнэлзүй, эмгэг судлалын онош түүний хэлбэржилт” сургалт зохион байгууллаа

A- A A+
“Эмнэлзүй, эмгэг судлалын онош түүний хэлбэржилт” сургалт зохион байгууллаа

Бриллиант эмнэлгийн хүсэлтийн дагуу ажиллаж буй эмнэлзүйн эмч нарт онош тавилттай холбоотой хууль, эрх зүйн орчин, оношны хэлбэржилт, ӨОУА-10-ын дагуу кодлох мэдлэгийг дээшлүүлэх зорилготой сургалтыг 2026 оны 8 дугаар сарын 13-ны өдөр танхимын хэлбэрээр зохион байгууллаа.

Сургалтыг ЭСҮТ-ийн насанд хүрэгчдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэрэгтэй анатомийн эмгэг судлаач эмч, АУ-ны доктор О.Энхээ “Эмнэлзүй, эмгэг судлалын онош, түүний хэлбэржилт” сэдвээр удирдан явуулж, “Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний түгээмэл үйлдэл MNS 7015:2023” стандартын хүрээнд мэдээлэл өглөө.

Тус сургалтад Бриллиант эмнэлгийн нийт 31 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэхийн зэрэгцээ өдөр тутмын эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн туршлага, мэдээлэл солилцсон үр дүнтэй боллоо.