Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл, бодлогын өөрчлөлтийн талаар эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудад мэдээлэл, ойлголт өгөх зорилгоор “Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга” сэдэвт сургалтыг Эмгэг судлалын үндэсний төвд 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр танхимын хэлбэрээр зохион байгууллаа.
Сургалтыг Улсын Их Хурлын гишүүний зөвлөх Б.Буянтогтох, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Д.Ганхүрэл нар удирдан явуулж, Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлт, эрүүл мэндийн салбарын эрх зүйн зохицуулалт, бодлого болон санхүүжилтийн тогтолцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн сургалтын үеэр “Гадаад улс орнуудын эрүүл мэндийн салбарын эрх зүйн зохицуулалт” номын дээжийг Эмгэг судлалын үндэсний төвийн хамт олонд гардуулан өгсөн байна.
Тус сургалтад Эмгэг судлалын үндэсний төвийн нийт 33 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан хамрагдаж, эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн хөгжлийн чиг хандлага, тогтолцоо, санхүүжилт, шинэчлэл, бодлого боловсруулах үйл явцын талаар шинэ мэдлэг, мэдээлэл олж авсан үр дүнтэй сургалт боллоо.
Цаашид эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл, бодлогын өөрчлөлтийн талаарх мэдээллийг байгууллагын нийт эмч, мэргэжилтэн, ажилтнуудад тогтмол хүргэж, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.







.png)
