ХОВД АЙМАГТ МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАЛАА

A- A A+
ХОВД АЙМАГТ МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАЛАА

Эмгэг судлалын үндэсний төвийн Б.Гомбын нэрэмжит Хүүхдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Л.Басхүү, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор Г.Баттулга нар 2026 оны 08 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллалаа.

Ажлын хүрээнд Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран эхийн ноцтой хүндрэлийн асуудлаар эмнэл зүй-эмгэг судлалын бага хурал болон Эхийн эндэгдлийг магадлан хэлэлцэх зөвлөлийн хурлыг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагааг Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын А/419, А/447 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулж, эхийн ноцтой хүндрэл, эндэгдлийн шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийх, цаашид анхаарах асуудлыг тодорхойлох, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэн ажиллалаа.

Мөн орон нутгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, эхийн эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эхийн эндэгдлийг бууруулах, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлд мэргэжил арга зүйн дэмжлэгийг тогтмол үзүүлэн ажиллаж байна.