Германы Ахмад мэргэжилтний байгууллага болох Senior Experten Service (SES)-ийн шугамаар Германы Гёттингенгийн Их Сургуулийн профессор, доктор László Füzesi 2026 оны 08 дугаар сарын 22-ноос 09 дугаар сарын 11-ний хооронд Эмгэг Судлалын Үндэсний Төв-д ажиллаж байгаа билээ.
Уг айлчлалын үеэр профессор, доктор László Füzesi 2026 оны 9-р сарын 10-ны өдөр анатомийн эмгэг судлаач эмч, ерөнхий мэс заслын эмч болон дээрх мэргэжлээр суралцаж буй резидент эмч нарт “Gross Examination and Sampling of Surgical Specimens” сэдэвт багц цагийн сургалт орлоо. Уг сургалтаар бүдүүн, шулуун гэдэсний гросс техник, дээж бэлтгэх, үнэлэх, MERCURY үнэлгээ, мэс заслын эмч болон эмгэг судлаач эмч нарын эргэх холбоо зэрэг үнэтэй мэдлэг, мэдээлэл хуваалцаж сургалтын төгсгөлд асуулт хариултаар үргэлжилж практикт тохиолддог асуудлуудад шийдэл олсон, харилцан мэдээлэл солилцсон үр дүнтэй сургалт зохион байгуулагдлаа.
Уг хүрээнд эмч, мэргэжилтнүүдийн гардан үйлдэл, онолын талаарх мэдлэг, ур чадварыг гүнзгийрүүлэхэд онцгой хувь нэмэр орууллаа.
Өөрийн үнэт цаг хугацаа, арвин мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцсан доктор, профессор László Füzesi-д Эмгэг Судлалын Үндэсний Төвийн хамт олны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгаа болон мэргэжлийн ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.



.png)
