АНАТОМЫН ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
АНАТОМЫН ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-2026 оны Анатомын эмгэг судлалын үндсэн мэргэшлийн сургалтын резидент эмч нарын төгсөлтийн шалгалт энэ сарын 4-17-ний хооронд онолын шалгалт, эмгэг судлалын амьд ахуйн эд судлалын шинжилгээ, эмгэг судлалын шинжилгээ, тайлан хамгаалалт хэсгүүдээс бүрдэн амжилттай зохион байгуулагдлаа. Төгсөх шалгалтанд нийт 6 резидент эмч оролцсон бөгөөд төрийн сангийн захиалгаар Говь-Алтай, Дархан аймгаас тус бүр 1 эмч суралцаж төгслөө.

 Шалгалтын комиссоор ЭМЯ-ны эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, АУ-ы доктор, профессор, Зөвлөх зэргийн эмч Э.Баярмаа, АУ-ы доктор, дэд профессор, Зөвлөх зэргийн эмч Ш.Энхтуяа, Клиникийн профессор, Зөвлөх зэргийн эмч Б.Туул, АУ-ы магистр, клиникийн профессор, зөвлөх зэргийн анатомийн эмгэг судлаач эмч Б.Уранчимэг, ЭСҮТ-ийн ССЭШГХА-ны дарга, АУ-ны магистр Т.Тунгалагтамир, хөндлөнгийн хяналтаар ЭМХТ-ийн Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Дэлгэрмаа нарын баг бүрэлдэхүүн ажиллаж, резидент эмч нарын мэдлэг ур чадварыг сорилоо.

Анатомын эмгэг судлаач эмч нартаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, улам ихийг бүтээхийг хүсэн ерөөе.