ҮНИЙН САНАЛ АВАХ ЗАР

A- A A+
ҮНИЙН САНАЛ АВАХ ЗАР

Захиалагч: Эмгэг судлалын үндэсний төв    
Огноо: 2026 оны 10-р сарын 22
Санхүүжилтийн эх үүсвэр: 2026 оны төсөв
Үнэлгээний арга: Харьцуулах үнэ

1. Тавигдах шаардлага

  • Флийс цамц (Эрэгтэй, Эмэгтэй): Нийт хэмжээ, тоо ширхгийг үйлдвэрлэл эхлэхээс өмнө туршилтын загвар (дээж) танилцуулан нарийвчлан тодорхойлж  захиалагчийн гаргасан хүснэгтийн дагуу нийлүүлнэ.
  • Материал ба чанар: Ашиглах флийс материал нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, будаг гардаггүй, угаалтаар хэлбэрээ алддаггүй, агаар нэвтрүүлэх чадвар сайтай,  бөөгнөрөл үүсдэггүй байх
  • Дизайн ба хийц: Цахилгаантай, хажуугийн далд халаастай, байгууллагын логог цээж болон ар хэсэгт чанартай сүлжиж хийсэн байна.

2. Үнийн саналд тусгах мэдээлэл

  • Байгууллагын нэр, регистрийн дугаар
  • Холбоо барих мэдээлэл (утас, цахим хаяг)
  • Цамцны материалын төрөл, найрлага, грамм/нягтралын үзүүлэлт
  • Нэгж болон нийт үнийн дэлгэрэнгүй тооцоо
  • Загвар, материалын дээж танилцуулах боломж
  • Үйлдвэрлэх болон нийлүүлэх хугацаа
  • Баталгаат хугацаа, үйлчилгээний нөхцөл

3. Нийлүүлэлтийн нөхцөл болон хугацаа

  • Нийлүүлэх хугацаа: Захиалга баталгаажсанаас хойш 5–10 хоног
  • Үнийн санал ирүүлэх эцсийн хугацаа: 2026 оны 10-р сарын 29-ны өдрийн 14:00 цаг хүртэл
  • Санал хүлээн авах цахим хаяг: emgegsudlal@gmail.com
  • Холбоо барих утас: 11-311733