Эмгэг судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтний 8 хүний бүрэлдэхүүнтэй дайчилгааны III баг, Герантологийн үндэсний төвийн дайчилгааны багтай хамтран 2020 оны 12 дугаар сарын 6-11-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн зорилтот бүлгийн иргэдэд коронавирүсийн антиген илрүүлэх шинжилгээг хийн ажиллалаа. Мөн түргэвчилсэн оношлуураар эерэг буюу PCR-ийн шинжилгээгээр баталгаажуулах шаардлагатай иргэдийн сорьцыг ХӨСҮТ-ийн лабораторид илгээсэн байна.
Та бүхэн УОК, ЭМЯ-аас гаргасан шийдвэрийг чанд сахин, гэр гэртээ байж, амны хаалтаа тогтмол зүүж, гарын ариун цэврээ чанд сахихыг уриалж байна.
ЭСҮТ-ийн шуурхай удирдлагын баг