Эмгэг Судлалын Үндэсний Төв ковид-19 цар тахлын үеийн “Нэг өрх, Нэг шинжилгээ” тандалтын сорьц авах ажиллагаанд ажиллаж байна

A- A A+
Эмгэг Судлалын Үндэсний Төв ковид-19 цар тахлын үеийн “Нэг өрх, Нэг шинжилгээ” тандалтын сорьц авах ажиллагаанд ажиллаж байна

Хугацаат болон зорилтод бүлгийн 800 гаруй иргэнээс “Нэг өрх Нэг шинжилгээ”-ний дээж авч, тандалтын шинжилгээг ХӨСҮТ-ийн лабораторид PCR шинжилгээ хийлгүүлэхээр илгээж байна. Энэхүү ковид-19 цартахлын үеийн нөхцөл байдалд ажиллаж буй ээлжит 1, 2, 3-р багууд PCR болон Rapid test шинжилгээ давхар хийж байна.

Эдгээр багууд халдварын тархалттай холбоотой сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн үед зохих сорьцыг цаг алдалгүй цуглуулах, хадгалах, тээвэрлэхэд баримтлах аюулгүй ажиллагааны талаар зөвлөмжийг баримтлан ажиллаж байна.

Эмгэг судлалын үндэсний төвийн Эрсдлийн харилцаа холбооны баг