Эмгэг судлалын Телепатологийн хурал боллоо

A- A A+
Эмгэг судлалын Телепатологийн хурал боллоо

Эмгэг судлалын үндэсний төвийн Орхон аймгийн БОЭТ-ийн хамтарсан “Оношийн зөрөө, эмчилгээ үйлчилгээний дутагдал”-тай тохиолдол хэлэлцэх телеконференци 2018 оны 4-р сарын 13-нд зохион байгуулагдлаа.

ЭСҮТ-ийн Хүүхдийн эмгэг судлалын тасгийн эмгэг судлаач эмч Г.Ганхүү, зөвлөх зэргийн эмгэг судлаач эмч Б.Уранчимэг, I курсын резидент эмч нар болон Орхон аймгийн БОЭТ-н ерөнхий эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, чанарын албаны дарга, эмнэлзүйч эмч нар оролцлоо.  

 Телеконференциор өвчний түүхийн танилцуулга хийгдэж, эмгэг судлалын онош, өвчний түүхийн шүүмж, онолын мэдээлэл болон асуулт хариулт явагдаж цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.