Гавьяат эмчдээ хүндэтгэл үзүүллээ
Монгол улсын гавьяат эмч цолоор энгэрээ мялаасан ЭМЯ-ны харьяа эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, Эмгэг судлалын үндэсний төвийн зөвлөх эмч, эмгэг судлалын профессор Б.Оюун-Эрдэнэд хамт олон нь хүндэтгэл үзүүллээ. Б.Оюун-Эрдэнэ нь 1983 онд оюутан байх цагаасаа эхлэн эмгэг судлалын салбарт тасралтгүй ажиллаж тус төвөөс төрөн гарсан 2 дахь гавьяат эмч юм. Шинэхэн гавьяат эмчдээ эрхэмийн дээд эрүүл энх, аз жаргал хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ХАМТ ОЛОН