Эмгэг судлалын үндэсний төвийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, гэнэтийн осол аюулын улмаас гэр нь шатсан бага насны 5 хүүхэдтэй Д.Ганцэцэг бүсгүйд туслах сайн үйлсийн аян өрнүүллээ. Уг аянд тус төвийн нийт ажиллагсад хамрагдсан бөгөөд 450500 төгрөгийн мөнгөн болоод эд зүйлсийн тусламжийг Д.Ганцэцэг бүсгүйд хүлээлгэн өглөө.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.