Говьсүмбэр аймгийн Нэгдсэн Эмнэлэгт томилолтоор ажиллаа.

A- A A+
Говьсүмбэр аймгийн Нэгдсэн Эмнэлэгт томилолтоор ажиллаа.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.1.10-р зорилтын 8 дахь арга хэмжээг хэрэгжүүлэх Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Эмгэг судлалын тусламж, үйлчилгээг 2017-2020 онд үндэсний хэмжээнд бэхжүүлэх, хүний нөөцийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай” А/194 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Эмгэг Судлалын Үндэсний Төв өөрийн баталсан төлөвлөгөөний дагуу аймаг орон нутгийн эмгэг судлалын тусламж, үйлчилгээнд чанарын үнэлгээг үе шаттай хийж, чанар аюулгүй байдлыг сайжруулах талаар мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор 2018 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр Говьсүмбэр аймагт үйл ажиллагаагаа явуулж  Нэгдсэн эмнэлэгт Эмгэг Судлалын Үндэсний Төвийн чанарын үнэлгээний баг тус эмнэлгийн эмгэг судлалын тусламж, үйлчилгээний чанарын гадаад үнэлгээг хийсэн, үнэлгээний дүнг танилцуулав. Нэгдсэн эмнэлгийн өнөөгийн байдал болох хүний нөөц, эд, эсийн лабораторийн үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хууль эрх зүйн мэдлэг олгох, гэмт, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс “Зөрчлийн тухай хууль”, мөн Эмгэг Судлалын Үндэсний Төвийн талаар болон үйл ажиллагааг танилцуулж ажиллаа.