"Эх-Хүүхдийн эмгэг судлал"-ын гурав дахь удаагийн зайн сургалт боллоо.

A- A A+

Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Хүүхдийн эмгэг судлалын тасгаас орон нутгийн эмгэг судлаач эмч нарт “Эх хүүхдийн эмгэг судлал”-ын чиглэлээр зохион байгуулж буй гурав дахь удаагийн сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр "Манас таталтын урьдал, манас таталт, HELLP хам шинжийн эмгэг судлалын оношилгоо" сэдвээр АУ-ны магистрант, эмгэг судлаач эмч Г.Ганхүү, тэргүүлэх зэргийн эмгэг судлаач эмч М.Пагамдулам нар удирдан явууллаа.

Сургалтанд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор (резидент эмч),  Булган, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан (резидент эмч), Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ (резидент эмч), Хэнтий аймгийн эмгэг судлаач эмч нар болон тус төвийн эмгэг судлалын тусламж үйлчилгээний албаны эмч нар, анатомийн эмгэг судлалын резидент эмч нар хамрагдлаа.

Та бүхэн дараа дараагийн сургалтдаа идэвхтэй оролцоно уу.

Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба