ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ, ЭХ БАРИГЧ, СУВИЛАГЧ НАРЫГ ЧАДАВХИЖУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

A- A A+
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ,  ЭХ БАРИГЧ, СУВИЛАГЧ НАРЫГ ЧАДАВХИЖУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Засгийн газрын 2017 оны 289 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, Монгол улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдрыг бууруулах, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр “Эрүүл мэндийг Дэмжих сан”-ийн санхүүжилтээр "БОЭТ, аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн эмч, сувилагч нарыг чадавхижуулах, эсийн шинжилгээний давтан сургалт"болон"Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвийн эс судлаач нарыг чадавхижуулах"төслийг Эмгэг Судлалын Үндэсний Төв хэрэгжүүлж эхэллээ.

"БОЭТ, аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн эмч, сувилагч нарыг чадавхижуулах, эсийн шинжилгээний давтан сургалт" төслийг Завхан аймгаас эхлүүлэн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр эхний сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү сургалтад Завхан аймгийн 23 сумын эрүүл мэндийн төв, 3 өрхийн эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, сувилагч нараас бүрдсэн 25 эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.