ЭМГЭГ СУДЛАЛЫН ОНОШИЙН ТАЛААР ТЕЛЕ-СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЭМГЭГ СУДЛАЛЫН ОНОШИЙН ТАЛААР ТЕЛЕ-СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эмгэг судлалын тусламж үйлчилгээний албанаас тус албаны дарга, эмгэг судлаач эмч Б. Болортуяа “ЭМГЭГ СУДЛАЛЫН ОНОШ”-ийн тухай, онош хэрхэн тавих талаар 2018 оны 11-р сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг, өрх, сумын 30 орчим эмч нарт богино хэмжээний теле-сургалт явууллаа. Сургалтын үеэр  Дорноговь аймгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг хариуцсан даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Баясаа 2019 онд Эмгэг Судлалын Үндэсний Төвтэй цаашид хамтын ажиллагаагаа сайжруулж, хамтран ажиллах гэрээ байгуулах тухай мэдэгдлээ.  Энэхүү сургалтыг 2018 оны 11-р сарын 05-ны өдөр Нийслэлийн хүрээ амаржих газар, 11-р сарын 20-ны өдөр Баянзүрх эмнэлгийн эмч нарт тус тус зохион байгуулсан юм.