Эмгэг судлалын тусламж үйлчилгээний тайлан хурлууд 2019 оны 1 дүгээр сарын 17-наас 1 дугаар сарын 31-ны хооронд хамтран ажилладаг нийт 24 эмнэлгийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жил тайлан хурлын чанарыг сайжруулах зорилгоор 1 дүгээр сарын 9-нд ЭСҮТ-ийн захирал, зөвлөх эмч, эмгэг судлаач эмч нарын хамтарсан “тайлан хурлын хэлцэмж” уулзалтыг зохион байгуулж, уулзалтаас гарсан санал, зөвлөмжийг тусган тайлан хурлын бэлтгэл ажлыг зохион байгуулснаараа онцлог боллоо. Удахгүй тайлан хурлын талаар нэгдсэн хэлэлцүүлэг эмгэг судлаач эмч нарын дунд зохиогдох юм.