ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН НАР ОРОН НУТАГТ ТОМИЛОЛТООР АЖИЛЛАЖ БАЙНА.

A- A A+
ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН НАР ОРОН НУТАГТ ТОМИЛОЛТООР АЖИЛЛАЖ БАЙНА.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.1.10-р зорилтын 8 дахь арга хэмжээг хэрэгжүүлэх Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Эмгэг судлалын тусламж, үйлчилгээг 2017-2020 онд үндэсний хэмжээнд бэхжүүлэх, хүний нөөцийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай” А/194 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Эмгэг судлалын үндэсний төвийн захирлын 2019 оны 4 сарын 3-ны өдрийн А/18 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу аймаг орон нутгийн эмгэг судлалын тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, сайжруулах ажлын хүрээнд бүсчилсэн дэмжлэгт үнэлгээ хийх, газар дээр нь очиж зөвлөн туслах, мэргэжил арга зүйгээр хангахаар Говь-Алтай аймгаас үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Энэхүү ажлыг Тэргүүлэх зэргийн эмгэг судлаач эмч, АУ-ны магистр  М.Цэцэгдэлгэр эмчээр ахлуулсан баг 2019 оны 4 сарын 15-16-ны өдрүүдэд  аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллан, 2018 оны  чанарын гадаад үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилт, эмгэг судлалын лабораторийн үйл ажиллагааг үнэлж, энэхүү чанарын үнэлгээг эмнэлзүйч эмч нарт танилцуулж, тайлангийн хурлыг амжилттай зохион байгуулж байна.