Эд эсийн лабораторид дэмжлэгт үнэлгээ, мэргэжил арга зүйгээр ханган ажиллав.

A- A A+
Эд эсийн лабораторид дэмжлэгт үнэлгээ, мэргэжил арга зүйгээр ханган ажиллав.

УИХ-ын баталсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн эрүүл мэндийн салбартай тодорхой асуудлыг хэрэгжүүлэхээр 2016 оны  121 дүгээр тогтоолоор баталсан төлөвлөгөөнд туссан “... эмгэг судлалын тусламж үйлчилгээг улсын хэмжээнд бэхжүүлэх, сайжруулах, хүний нөөцийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжөөр хангах ...” гэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/194 дүгээр тушаалаар баталсан төлөвлөгөөний хүрээнд Эмгэг Судлалын Үндэсний Төвөөс аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллага буюу нэгдсэн, төв эмнэлгүүдийн эмгэг судлалын хэсэг, эд, эсийн лабораториудтай хамтын ажиллагааг сайжруулах, бэхжүүлэхээр 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Улсын 2 дугаар төв эмнэлгийн эмгэг судлалын хэсэг, эд, эсийн лабораторийн үйл ажиллагаанд дэмжлэгт үнэлгээ хийж, газар дээр нь очиж зөвлөн туслах, мэргэжил арга зүйгээр хангах ажлыг хийлээ.

Энэхүү ажлын зорилго нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө, Эрүүл мэндийн сайдаас баталсан төлөвлөгөөнд туссан арга хэмжээг хэрэгжүүлэхээр Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Чанарын албан дарга, тэргүүлэх зэргийн эмгэг судлаач эмч Э.Ундармаагаар ахлуулсан эмгэг судлаач эмч, лабораторийн техникч нарыг хамруулсан, оролцуулсан баг эмгэг судлалын тусламж, үйлчилгээтэй холбоотой журам, стандартын хэрэгжилт, эмгэг судлалын тусламж, үйлчилгээг иргэдэд хэрхэн үзүүлж байгаад дэмжлэгт үнэлгээ хийсэн 2018 оны  чанарын гадаад үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилт, эд, эс судлалын лаборатори хоорондын харьцуулалт, цаашид авах арга хэмжээний талаар тус эмнэлэгт ажиллаж буй эмгэг судлаач эмч, лабораторийн техникч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллаа.

ЧАНАРЫН АЛБА