Эрүүл мэндийн сайдын 2018 оны “”Ажлын хэсэг байгуулах тухай” А/333 дугаар тушаалын хэрэгжилтийг хангахаар Эмгэг судлалын үндэсний төвийн захирлын 2018 оны А/72 дугаар тушаалаар Дэд ажлын хэсэг томилогдлоо. Энэхүү дэд ажлын хэсэг нь "Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, тусгай эмнэлэг, амаржих газар, клиникт үзүүлэх мэргэшсэн тусламж, үйлчилгээний жагсаалт, журам"-ийн төсөлд санал боловсруулахдаа ЭМЯ-ны дэргэдэх Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөл, ЭМЯ-ны мэргэжилтэнтэй хамтран ажиллаж байна.
Дэд ажлын хэсгийн эхний хурлыг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулсан бол хоёр дахь хурлыг өнөөдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулж байна.